Хэсэг залуус хамтран “Монголдоо Хайртай” аяныг санаачлан эхлүүлээд байна. Аянаа эхлүүлж байгаа тухайгаа төслийг санаачлагч залуусын төлөөлөл өчигдөр буюу гуравдугаар сарын 19-ний орой 20:00 цагаас “Монголдоо Хайртай” фэйсбүүк хуудсаараа дамжуулан Live мэдээлэл хийж мэдэгдлээ.
Одоогоор “Онцгой байдлын ерөнхий газар”, “Боловсрол суваг” телевиз, “On&Off” продакшн, “Max music entertainment”, “Ard news” агентлаг, “Монголын сайтын холбоо” зэрэг байгууллагууд “Монголдоо Хайртай” аяныг дэмжихээ илэрхийлээд байна.
Аяныг санаачлагч Монгол Улсын гарьд Б.Гончигдамба “Дэлхий даяар тархаад байгаа шинэ коронавирусын халдвараас үүсээд байгаа нөхцөл байдал, мөн 10-аад аймагт хаваржилт хүндэрч, зудтай байгаа учир үүнийг даван туулхад хувь нэмрээ оруулхаар бид Монголдоо Хайртай аяныг эхлүүлэхийг зорьсон юм.” хэмээн шууд мэдээллийн үеэрээ хэллээ.
0 cэтгэгдэлтэй