ЭСЯ: Их Британид 21 хоногийн хөл хорио тогтоосон тул тус улсад оршин сууж буй иргэн Та журмыг чанд мөрдөнө үү

2020-03-24 352 0

Британийн Ерөнхий сайд Б.Жонсон 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 20:30 цагт мэдэгдэл хийж, ИБУИНХУ-д коронавируст халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгаа явдлыг сааруулах үүднээс улс даяар хөл хорио тогтоосноо зарлав.

Хөл хорио гурван долоо үргэлжлэх бөгөөд иргэдийг дараах дөрвөн тохиолдлоос бусад үед гэрээсээ гарахыг хориглолоо.
  • Хүнсний дэлгүүр, эмийн сан орох
  • Өдөрт нэг удаа биеийн тамирын дасгал хийхээр гарах
  • Эмнэлэгийн тусламж эрэх, бусдыг асрахаар гарах
  • Гэрээсээ ажиллах боломжгүй бөгөөд зайлшгүй ажлын байрнаасаа ажил үүргээ гүйцэтгэх шаардлагатай хүмүүс ажилдаа явах.

Мөн уг захирамжийн хүрээнд хүнснээс бусад бүх төрлийн дэлгүүр, номын сан, тоглоомын болон спортын задгай талбай, сүм, мөргөлийн газруудын үйл ажиллагааг хааж, нэг өрхийн биш хоёроос олон хүн нэг дор цугларах, оршуулгаас бусад бүх төрлийн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглов.

Хөл хорионы хэрэгжилтэд цагдаагийн алба хаагчид хяналт тавих бөгөөд илэрсэн зөрчилд торгууль ногдуулах ажээ. Хөл хориог сунгах эсэх асуудлыг гурван долоо хоногийн дараа тухай үеийн нөхцөл байдлаас хамаарч шийдвэрлэх юм байна.

Иймд Британид оршин суугаа Монгол Улсын иргэн Та өнөөдрөөс тогтоосон энэ түр журмыг чанд мөрдөхийг уриалж байна.

 

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайдын яам

Холбоотой мэдээ

Шинэ эриний Хятадын Төвдийг удирдах бодлого болон ололт амжилтын тухай ном гарчээ

   Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 11-р сарын 10-нд Шинэ эриний Хятадын Төвдийг у

2023-11-15

Эммануэль Макрон, Ле Пен нар Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөнө

Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон хэт барууны үзэлт “Үндэсний Фронт” намын дарга М

2022-04-11

ГХЯ: Алга болсон монгол иргэнийг Алматы хотын цагдаагийн газарт саатуулжээ

Казахсан Улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь 2021 оны нэгдүгээр сарын

2022-01-11