Голын эрэг дээр тоглож байгаад алга болсон 4 настай хүүг эрэн хайж байна

2020-03-24 45 0

Булган аймгийн Сэлэнгэ голд осолдсон байж болзошгүй дөрвөн настай хүүг эрэн хайх ажиллагааг гуравдугаар сарын 23-ны өдрөөс зохион байгуулж байна.

Тодруулбал, тус аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн нэгдүгээр гудамжинд амьдардаг дөрвөн настай, эрэгтэй хүүхэд гуравдугаар сарын 22-ны өдрийн 17:00 цагийн орчимд Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлага мөн өдрийн 22:55 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, нэг нохойтойгоор, сумын Засаг даргын орлогч А.Ганбаганаар ахлуулсан 64 иргэн болон ар гэрийн хоёр хүн гээд нийт 69 хүн, 18 автомашин, 3 мотоциклтэй гуравдугаар сарын 23-ний өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайж байгаа аж.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралын шийдвэрээр аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан зургаан алба хаагч, өчигдөр 14:17 цагаас хойш нэмэлтээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Э.Болормаа: Хандив өгчихөөд маргааш нь нэрээ сольсон гэхээр улс төрийн зохион байгуулалтайгаар намайг гүтгэж байж магадгүй

Э.Болормаа: Хандив өгчихөөд маргааш нь нэрээ сольсон гэхээр улс төрийн зохион байгуулалтайгаар намай

2025-02-06

ЗАЛУУЧУУД БА ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- 2024 ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

/2024.12.20/ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт Залуучуудын зохистой хөдө

2024-12-23

Зээлийн батлан даалтын сан 2024 онд

https://www.youtube.com/watch?v=w-OtKHF2l0M

2024-12-15