Токиогийн Олимпыг хойшлуулна

2020-03-24 464 0

Шинэ коронавирусын халдвар тархсантай холбогдуулан 2020 оны Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулна гэж Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ гишүүн Дик Паунд мэдээлжээ.

“Манай улс тамирчдаа Токиогийн Олимпод оролцуулах бодолгүй байна” гэж Их Британийн Олимпын хорооны тэргүүн мэдэгдсэний дараа дээрх мэдээлэл гарсан байна. Австрали, Канадын Олимпын хороо энэ зуны Олимпод оролцохгүй гэдгээ хэдийн илэрхийлсэн юм.

“ОУОХ цуглуулсан мэдээлэлдээ тулгуурлан Олимпын наадмыг хойшлуулах асуудлыг шийдвэрлэсэн” гэж Д.Паунд “USA today” сонинд мэдээлжээ. “Тодорхой шийдвэрүүд хараахан гараагүй байгаа хэдий ч миний мэдэж байгаагаар Олимп долдугаар сарын 24-нд эхлэхгүй” гэж тэрбээр хэлжээ.

ОУОХ энэ зуны Олимпын наадмыг хэзээ зохион байгуулах асуудлыг дөрвөн долоо хоногийн хугацаанд шийдвэрлэхээр болсон тухайгаа өмнө нь мэдээлсэн юм. Харин Д.Паундын хэлснээр, уг шийдвэрийг ойрын хугацаанд танилцуулах төлөвтэй байгаа ажээ.

Эх сурвалж : Монцамэ

Холбоотой мэдээ

Шинэ эриний Хятадын Төвдийг удирдах бодлого болон ололт амжилтын тухай ном гарчээ

   Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 11-р сарын 10-нд Шинэ эриний Хятадын Төвдийг у

2023-11-15

Эммануэль Макрон, Ле Пен нар Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөнө

Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон хэт барууны үзэлт “Үндэсний Фронт” намын дарга М

2022-04-11

ГХЯ: Алга болсон монгол иргэнийг Алматы хотын цагдаагийн газарт саатуулжээ

Казахсан Улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь 2021 оны нэгдүгээр сарын

2022-01-11