Гэвш лам Дэнгела БЗД-т хандив өргөлөө

2020-03-25 97 0

Дэлхийн 190 гаруй оронд тархсан коронавирусээс өөрийгөө болон бусдыг хамгаалах үйлст иргэн, ААН байгууллагууд сайхан сэтгэлийн тусламж үзүүлж, хандив өргөсөөр байна.

Өнөөдөр гэвш лам Дэнгела Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1000 ширхэг амны хаалт, гар ариутгагчийг гардуулан өглөө.

Тэрээр энэ аюулт тахалд хүн ард маань өртөхгүй эрүүл, энх байхыг ерөөж өөрийн оршин суудаг дүүрэгтээ ийнхүү хувиасаа хандив өргөж буйгаа илэрхийлсэн юм. Баянзүрх дүүргийн удирдлагууд түүнд баярласнаа илэрхийлж талархал гардуулав.

Гэвш лам Дэнгелагийн хувьд 12 дахь жилдээ Батсүмбэр дэх ахмадуудад буяны үйлээ түгээж байгаа бөгөөд эмэгтэйчүүд болон хүүхдийн хорих ангиудад буян номоо түгээж ирсэн уламжлалтай юм. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

Холбоотой мэдээ

Э.Болормаа: Хандив өгчихөөд маргааш нь нэрээ сольсон гэхээр улс төрийн зохион байгуулалтайгаар намайг гүтгэж байж магадгүй

Э.Болормаа: Хандив өгчихөөд маргааш нь нэрээ сольсон гэхээр улс төрийн зохион байгуулалтайгаар намай

2025-02-06

Зээлийн батлан даалтын сан 2024 онд

https://www.youtube.com/watch?v=w-OtKHF2l0M

2024-12-15

БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайхан хороодын Зохион байгуулагч нартай уулзалт хийлээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан 43 хорооны Зохион байгуулагч нарыг хүлээн

2024-12-11