АНУ-д халдвар авагсад Хятадыг давж, дэлхий даяар нийт хагас сая хүн халдвар авчээ

2020-03-27 365 0

АНУ-д нэг өдөрт 15’461 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсад 83’672 болж Хятадыг (81’285) давлаа. Мөн дэлхий даяар нийт 58’579 шинэ тохиолдол илэрснээр нийт 529’614 хүн халдвар аваад байна.

Нэг өдөрт хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн улсууд:

  • АНУ – 15’461
  • Испани – 8271
  • Герман – 6615
  • Итали – 6203
  • Франц – 3922
  • Иран – 2389
  • Их Британи – 2129
  • Австри – 1321
  • Бельги – 1298
  • Турк – 1196
  • Нидерланд 1019

Мөн дэлхий даяар нэг өдөрт 2694 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 23’976 болсон ба 123’380 хүн эдгээд байна.

Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд:

  • Испани – 718
  • Итали – 712
  • Франц – 365
  • АНУ- 182
  • Иран – 157
  • Их Британи – 115
  • Нидерланд – 78
  • Герман – 61
  • Бельги – 42
  • Швейцар – 38

Шинээр Америк тивд байрлах Британийн харьяа Ангилла өөрийгөө удирдах нутаг дэвсгэрт халдварын анхны тохиолдол илэрч

  • Кени
  • Гондурас
  • Чаннел Арлууд
  • Казахстан
  • Армени улсд анхны нас баралт бүртгэгдлээ.

Холбоотой мэдээ

Шинэ эриний Хятадын Төвдийг удирдах бодлого болон ололт амжилтын тухай ном гарчээ

   Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 11-р сарын 10-нд Шинэ эриний Хятадын Төвдийг у

2023-11-15

Эммануэль Макрон, Ле Пен нар Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөнө

Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон хэт барууны үзэлт “Үндэсний Фронт” намын дарга М

2022-04-11

ГХЯ: Алга болсон монгол иргэнийг Алматы хотын цагдаагийн газарт саатуулжээ

Казахсан Улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь 2021 оны нэгдүгээр сарын

2022-01-11