СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Covid-19” вирус гар утасны дэлгэц дээр ес хоног амьдардаг

2020-03-27 19 0

Грифит их сургуулийн профессор Нигель МакМиллан шинэ төрлийн коронавирус нь зөвхөн бохир гар, нийтийн тээврийн хэрэгслийн бариул сэлтээр дамжин халдварлахгүй хэмээн сэрэмжлүүлжээ. Тодруулбал, Covid-19 вирус ухаалаг гар утасны дэлгэц дээр ес хоногийн турш “амьдарч”, халдварлах чадвараа хадгалдаг байна.

Хүн өдөрт дунджаар 2617 удаа ухаалаг утасныхаа дэлгэцэд хүрдэг байна. Иймд утасны дэлгэц дээр зөвхөн коронавирус гэлтгүй олон төрлийн бактер, өвчин үүсгэгч наалддаг аж.

ХӨСҮТ-ийн эмч нар гар утасны гадаргуу дээр нийтийн бие засах газраас 18 дахин их нян, бактер байдаг гэх судалгааг хийсэн нь бий.

Нигель МакМиллан, “Гар утсаа ил тавьж орхих, халаасандаа хийх гэхчлэн тухай бүрт халдвар дамжих эрсдэл үүссээр байна. Үүний дээр ихэнх хүмүүс гараа угаалгүй утастайгаа харьцдаг. Гар утасныхаа дэлгэцийг ариутгана гэж бүр үгүй. Тиймээс хэрэв эрүүл байж, вирусийн халдвараас сэргийлмээр байгаа бол эрхлээд ухаалаг гар утасныхаа дэлгэцийг ариутгаж сураарай” гэжээ.

Түүний зөвлөж буйгаар 60-70 хувийн спиртийн уусмал өөрсдөө бэлтгэн, зөөлөн алчуурт шингээн утасны дэлгэцийг арчиж, ариутгах боломжтой. Түүнчлэн гар утастай харьцсаныхаа дараа өөрийнхөө гарыг тогтмол угааж хэвших нь мөн зөв дадал юм байна.

Х.ЭРХЭС

Холбоотой мэдээ

СХТТШ-ЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

БНСУ-аас 2024 онд Монгол ажилтан сонгон шалгаруулж авах цахим бүртгэлийн үйл ажиллагааг 2024 оны 02

2024-02-29

Иргэн та 1800-0724 дугаарт хандаж зөвлөгөө аваарай

Иргэн та Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын дуудлагын нэгдсэн төв 1800-0724 утсанд хандаж өөрт т

2024-02-29

Метроны үнэ 1000 төгрөг байх тооцоо гарчээ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлч

2024-02-29