“Коронавирусийн халдвар аван эмчлүүлж буй хүмүүсээс эдгэрсэн хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар боллоо”

2020-03-30 15 0

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар өнөөдөр ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгай үүргийн онгоцоор ирсэн болон орон нутагт тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариуг танилцууллаа.

“Бидэнд эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Сайн мэдээ. Сүүлийн гурав хоног таван зүйлийн сорьцонд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд бүрэн арилсан. Тиймээс хоёр хүнээ эмчлэн эдгэрүүлээд, гаргах гэж байна. Гэхдээ энэ хоёр хүн үргэлжлэн 14 хоног өөрсдийгөө тусгаарлаж хянагдана.

Анхны батлагдсан тохиолдлын хавьтал болох 59 хүнд 2020 оны гуравдугаар сарын 29-нд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д 16, Сэлэнгэд аймагт тусгаарлагдаж байгаа 10 хүн нийт 26 хүнд давтан шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй

3 дугаар сарын 29-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй сайн мэдээ байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн ажиглалт, тусгаарлалтад хянагдаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Ингэснээр коронавирусийн батлагдсан тохиолдлын 10 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Монгол Улсын хэмжээнд нийт 12 тохиолдол бүртгэгдээд байсан юм.

Эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүн эмнэлгээс гарч байгаа гэж мэдээлсэн тул “франц иргэн эмнэлгээс гарч байгаа бололтой” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарсан юм. Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад “Эмнэлгээс гарч байгаа хоёр иргэн хоёулаа Монгол Улсын иргэн. Аль нислэгээр ирсэн болон хүйс, бусад мэдээлэл хувь хүний нууцад хамаарах учраас мэдээлэх боломжгүй” гэлээ.

Холбоотой мэдээ

Цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулна

Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалах яамны сайдын 2017

2024-01-04

С.Баярмаа: Нутгаа өнгөтэй, өөдтэй авч явахыг хүсэж ажилладаг болохоос газрыг нь зарах бодол надад байхгүй

Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга С.Баярмааг “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа. Түүнийг

2023-12-25