Катар улсаас Монгол Улсын 43 иргэн тусгай нислэгээр ирж байна

2020-03-31 63 0

Катар улсаас Монгол Улсын 43 иргэн тусгай нислэгээр ирж байна. Тэдгээр иргэдийг Катар улсын онгоцоор авчирч байгаа бөгөөд онгоц яг одоо Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах гэж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн ажилтан хэллээ. Мөн 43 иргэнийг буусан даруйд нь тусгаарлана гэдгийг нэмж хэлэв.

Эх сурвалжийн хэлж буйгаар манай улсын 43 иргэний дунд цэрэг, цагдаагийн чиглэлээр сургалтад хамрагдсан иргэд багтаж байгаа гэнэ.

Манай улсын зүгээс иргэдээ авахаар Катар улсад хандсан эсэх нь тодорхойгүй байна.

Катар улсад хоёрдугаар сарын 28-нд COVID-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш гуравдугаар сарын 30-ны байдлаар нийт 634 хүн халдвар авч, нэг хүн нас баран, 48 хүн бүрэн эдгэрээд байна.

Холбоотой мэдээ

“DRONECON-2025” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын аварга шалгаруулах

2025-01-17

ИМАРТ ДРАГОН салбарын нээлтийн урамшуулал зарлагдлаа

  Олон нийтийн дунд томоохон хүлээлт үүсгээд байсан Имарт Драгон салбар энэ Баасан гаригт

2024-12-20

ИМАРТ ДРАГОН салбарын нээлтийн урамшуулал зарлагдлаа

Олон нийтийн дунд томоохон хүлээлт үүсгээд байсан Имарт Драгон салбар энэ Баасан гаригт буюу 12-р са

2024-12-19