Өвөрмонголын “Гэгээн тал” компани 50 сая төгрөгийн хандив өглөө

2020-03-31 32 0

Монгол Улсын Засгийн газарт коронавируст халдвартай тэмцэхэд зориулж ӨМӨЗО-ны “Гэгээн тал” аялал жуулчлалын компаниас 50 сая төгрөгийн мөнгөн хандив өгч  буйгаа Шадар сайд Ө.Энхтүвшинд гардуулан өгчээ. БНХАУ-ын ард түмэн цар тахалын халдварын тархалтыг хяналтандаа авч, олон мянган хүн эдгэрч, ард иргэдийн амьдрал хэвийн горимд шилжлээ. Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж буй үед Өвөрмонголчууд минь хандив өргөж сэтгэлийн дэмжлэг үзүүлж буй нь  Монголын төр, засаг, ард иргэдэд уг халдварт цар тахлыг зогсоож чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж байна гэдгийг уулзалтын үеэр онцолж байлаа. Мөн ӨМӨЗО-ны Монгол Улс дахь хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн “Монгол-Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбоо”-ноос Улсын Онцгой комисст 30 сая төгрөг, холбооны гишүүн “ММК” ХХК-иас 20 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн зориулалттай хувцас хэрэглэлийн хандив өргөсөн байна. Тус холбоо нь манай улсад үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй Өвөр Монгол бизнес эрхлэгчдийг эгнээндээ нэгтгэсэн байна. БНХАУ-ын Засгийн газраас 320 сая төгрөгийн үнэ бүхий тусламж үзүүлсэн юм. Тусламжийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт хүлээлгэн өгсөн. Тодруулбал коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдийг хамгаалах зорилгоор шаардлагатай эд зүйлс, материал болох халдварын оношлуур 5000 ширхэг, эмнэлгийн болон мэс заслын зориулалттай амны хаалт тус бүр 5000, хамгаалалтын хувцас 1000 ширхэг нийт 320 сая төгрөгийн үнэ бүхий зүйлсийн тусламж үзүүлээд байна.

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаар Ч.Мэндсайхан томилогдлоо

Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анх

2024-10-16

Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргаашийн ой’’ төслийг эхлүүллээ.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76,9% нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн

2024-10-10