“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 24 мянган хүүхэд эрүүл шүдтэй болжээ

2019-05-17 669 0

Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн шүдийг нэг удаа үнэ төлбөргүй эрүүлжүүлэх зорилт тавин “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг улс орон даяар /2019.04.22/ хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн хүрээнд одоогоор 24 мянган хүүхдийг эрүүл шүдтэй болгожээ.

Энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэх бөгөөд энэ хугацаанд 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд буюу энэ онд 2-6 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулах юм.

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад нийт 243 хувийн эмнэлэг оролцсоноос 199 эмнэлэг шаардлага хангаж, шалгаруулалтад тэнцсэн байна. Үүнээс одоогоор 161 эмнэлэг гэрээ байгуулж, 2-6 насны хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж байгаа.

 

Холбоотой мэдээ

УЛИРЛЫН ТОМУУГИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР ҮЕД ДАРХЛААГАА САЙТАР ДЭМЖЭЭРЭЙ

Хэрэв томуугийн халдвартай хүнтэй хамт байсан, томуугийн халдвараар өвчлөх эрсдэл өндөртэй бол т

2023-12-11

Б.Өлзийхишиг: Өтгөн нь хатдаг хүмүүс амин дэм хэрэглэсэн ч биед нь шимэгддэггүй

Хаврын ядаргаа, ковидын дараах шинж тэмдгийн үед эрдэс бодис, амин дэмээ заавал оношлуулаарай

2022-02-27