“УЛААНБААТАР МАРАФОН 2019” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2019-05-18 536 0

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо жил бүрийн тавдугаар сард уламжлал болон зохион байгуулагддаг “Улаанбаатар марафон 2019” олон улсын гүйлтийн тэмцээн эхэллээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн биеийн тамир, спортын хорооноос 6 дахь удаагаа зохион байгуулж буй тус гүйлтийн тэмцээнд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид болон гэр бүл, тэргэнцэртэй иргэдийн төрлүүдэд 29 орны 300 гаруй мэргэжлийн тамирчид 30.000 гаруй гүйгчид буюу иргэд оролцож байна.

“Улаанбаатар марафон 2019” олон улсын гүйлтийн тэмцээний мэргэжлийн ангилал хагас /21095 м/ болон бүтэн /42195 м/ марафон гүйлтэд шилдэг тамирчид өрсөлддөг. Уралдаан тус бүрийн эхний 10 байрт шалгарсан тамирчдыг 800 мянгаас 10 сая төгрөг хүртэлх мөнгөн шагналаар урамшуулдаг. Тодруулбал, бүтэн марафонд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчдыг 10 сая төгрөгөөр урамшуулна. Харин өсвөрийн ангиллын 5000 метрийн зайд эхний байранд орсон тамирчдыг 50-200 мянган төгрөгөөр шагнана.

Энэ дашрамд дуулгахад өнгөрсөн 2018 оны гүйлтийн тэмцээнд АНУ, Австрали, Канад, Малайз, БНХАУ, БНСУ, Япон зэрэг 30 орны 400 гаруй гүйгчид оролцож байсан юм.

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21

​Имарт ‘‘Инновац, Сэргээгдэх эрчим хүч, Эрчим хүчний үр ашиг’’ сэдэвт олон улсын үзэсгэлэнд оролцлоо

Имарт хайпермаркет нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд  2023

2024-05-17