Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцлээ

2020-04-03 30 0

Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйл /Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/-ийн 265.2 дахь хэсэг /Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх , үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ- ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогчийн талаас гаргаж өгсөн нотлох баримттай шүүгдэгчийн өмгөөлөгч нар танилцах мөн Баянгол дүүргийн татварын хэлтсээс тодорхой баримт гаргуулах зэрэг хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаанд талуудын мэтгэлцэх боломжийг хангах үүднээс шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны 09 цаг хүртэл хойшлуулав.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Холбоотой мэдээ

Э.Болормаа: Хандив өгчихөөд маргааш нь нэрээ сольсон гэхээр улс төрийн зохион байгуулалтайгаар намайг гүтгэж байж магадгүй

Э.Болормаа: Хандив өгчихөөд маргааш нь нэрээ сольсон гэхээр улс төрийн зохион байгуулалтайгаар намай

2025-02-06

Зээлийн батлан даалтын сан 2024 онд

https://www.youtube.com/watch?v=w-OtKHF2l0M

2024-12-15

БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайхан хороодын Зохион байгуулагч нартай уулзалт хийлээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан 43 хорооны Зохион байгуулагч нарыг хүлээн

2024-12-11