Коосэнгийн инженерийн цуврал сурах бичгүүдийг ШУТИС-ийн номын санд хандивлалаа

2020-04-04 67 0

НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаагийн санаачилгаар өнөөдөр Коосэн Технологийн Коллежийн инженерийн сургалтад зориулсан 100 ширхэг ном, сурах бичгүүдийг ШУТИС-ын номын санд хандивлалаа. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, НИТХ-ын төлөөлөгч, Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Монгол дах төлөөлөгчийн газрын Зөвлөх Ц.Байгалмаа, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, ШУТИС-КООСЭН технологийн коллежийн захирал Д.Болдбаатар нар оролцож, санал солилцлоо. Сурах бичиг гардуулах гардуулах үеэр “Цаашид ч хэрэглээний математик,

инженерийн мэргэжлийн номуудыг монгол хэлээр орчуулан оюутан, залуустаа хүргэх болно. Математик, хими, биологи зэрэг суурь шинжлэх ухааны онолууд инженерийн салбарт хэрхэн ашиглагддаг, улмаар инженерийн мэдлэгээ нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтад яаж ашиглах зүйг монгол залуустаа таниулах, ирээдүйн бүтээлч инженерүүд бэлтгэх эрхэм үйлсийн нэг нь энэ болж байна” гэсэн юм. Коосэнгийн цуврал сурах бичгээс 500 гаруй ширхгийг Улаанбаатар хотын Төв номын сан, Монголын Коосэнгийн 3 сургуулийн номын сан болон оюутнуудад бэлэглэж байсан юм. Мөн цаашид ч инженерийн сургалт явуулдаг их, дээд сургууль болон улсын номын сангуудад хандивлах төлөвлөгөөтэй байгаагаа дурдаж байсан юм.

Холбоотой мэдээ

Зээлийн батлан даалтын сан 2024 онд

https://www.youtube.com/watch?v=w-OtKHF2l0M

2024-12-15

БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайхан хороодын Зохион байгуулагч нартай уулзалт хийлээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан 43 хорооны Зохион байгуулагч нарыг хүлээн

2024-12-11

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот газар нутгаа 31 мянган га-г

2024-12-09