М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 9-нд болно

2020-04-07 264 0

М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 9-нд болно. Шүүгчдийн бүрэлдэхүүнд н.Болдбаатар, н.Мөнх-Эрдэнэ, н.Дуламсүрэн нар багтжээ. Харин шүүгчдийн анхны бүрэлдэхүүнээс н.Оюунчимэг шүүгч өөрийн хүсэлтээр татгалзсан байна.

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох Эрүүгийн хэргийг өнгөрсөн сард Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Түүнд  Эрүүгийн хуулийн 19.6-1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан” гэх үндэслэлээр НПГ-ын хяналтын прокурор Г.Батбаяр яллах дүгнэлт үйлдсэн юм. Тодруулбал М.Энхсайханыг Н.Алтанхуягийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, Монгол Улсын сайдаар ажиллах явдцаа “ЭТТ” уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрээр дээрх хэргийг үйлдсэнд буруутгадаг. Харин М.Энхсайхан энэ бүхнийг зохиомол хэрэг гэж мэдэгдсээр ирсэн.

М.Энхсайханы өмгөөлөгчөөр Д.Оросоо ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Хүний эрхийн төлөө-Бид” зөвлөгөөн зохион байгууллаа

“ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ-БИД” Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл

2023-12-11

Эммануэль Макрон, Ле Пен нар Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөнө

Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон хэт барууны үзэлт “Үндэсний Фронт” намын дарга М

2022-04-11

Г.Амартүвшин УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэнэ гэлээ

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин УИХ-ын гишүүнээс түдгэлзэхээ мэдэгдлээ. Өөрийн цахим хаягаараа "Ганиба

2022-04-10