Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ийн өвчлөлийн нөхцөл байдлын мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дөрөвдүгээр сарын 7-нд ХӨСҮТ-д болон Монгол улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.
Сэлэнгэд тусгаарлагдсан 5 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Хойд хилээр гуравдугаар сарын 26-27-ны шөнө орж ирсэн, ганцаараа тусгаарлагдсан иргэнээс коронавирус илэрлээ.
Гуравдугаар сарын 28-нд сөрөг гарч байсан бол дөрөвдүгээр сарын 8-ны давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.
Истанбулын үүргийн онгоцоор ирсэн 192 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй” гэв.
0 cэтгэгдэлтэй