![](https://www.montoim.mn/wp-content/uploads/2020/04/6666932037943903423_900_x_599.jpeg)
Ганцаарчилсан сургалтад суусан насанд хүрээгүй сурагч охиныг хичээл заасан сургалтын төвийн багш нь хүчиндсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Ирээдүйн мэргэжил сонгоход туслах зорилготой сургалтад суусан охины ирээдүйг багш нь ийнхүү хулгайлжээ.
Хэрэгт холбогдогч нь олон жил өсвөр насны хүүхдүүдэд хичээл заасан, бизнесийн байгууллага болон улс төрчдөд хичээл зааж, зөвлөгөө өгдөг байна.
Хэргийг шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Энэ оны эхний гурван сарын байдлаар бага насны хүүхдийг хүчирхийлсэн 134 хэрэг гарсан талаар Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлсэн бол ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 80 гаруй хувь нь хамаарал бүхий хүмүүстээ хүчиндүүлж байна. 7-17 насны хүүхдүүд энэ төрлийн хохирогч болж байна” хэмээн ярьсан юм.
Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл. Хүчиндэх
2.2.бүлэглэж;
2.3.гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж;
2.4.хохирогчийг жирэмсэн болгож;
2.5.хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж;
2.6.хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэж;
2.7.урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн;
2.8.харгис хэрцгий аргаар;
2.10.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
0 cэтгэгдэлтэй