Монгол Улсын шилдэг аймгаар Дорноговь шалгарлаа

2019-05-23 667 0

Монгол Улсын хууль тогтоомж төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай сайн хэрэгжүүлсэн аймгуудыг Засгийн газраас жил бүр тодруулдаг. Засгийн газрын тавдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг аймгуудыг тодрууллаа. Үүнд Дархан-Уул, Дорноговь, Увс, Өмнөговь аймаг, Орхон аймгууд дараалж, 2018 оны ажлаараа 21 аймгаас улсдаа тэргүүлж, Монгол Улсын шилдэг аймаг боллоо.Дорноговь аймгийн хувьд 2018 онд хүн ам 70 мянгад хүрч, өрсөлдөх чадвараа ахиулан 21 аймгаас дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэж, эдийн засаг 9,1 хувьд хүрч, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 320 тэрбумд хүрч өмнөх оныхоос 23 хувиар өсч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэж, 2600 гаруй иргэний байнгын болон түр ажлын байрыг бий болгосон байна.

Мөн Зүүнбаян-Ханги, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, нар, салхины цахилгаан станцууд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрүүд, Бүс нутгийн ложестик төв, Замын-үүдийн боомтыг ес дахин өргөтгөх төсөл, Сайншанд сумын Цэвэрлэх байгууламж, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс зэрэг Дорноговь аймгийн төдийгүй Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэсгэх  дотоод, гадаадын томоохон төслүүд амжилттай хэрэгжиж байна.

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21