Хүрэн баавгайн нойтон арьс зэргийг худалдан борлуулахыг завджээ

2020-04-13 298 0

Экологийн цагдаагийн алба байгуулагдаад удаагүй ч хэрэг илрүүлэлтийн хувьд өндөр үнэлгээтэй байна. Тус албаны алба хаагчид Нийслэлийн Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н, Б, Э, Ш нар нь ашиг олох зорилгоор нэн ховор амьтны жагсаалтад орсон амьтдын түүхий эдийг хадгалж худалдан борлуулах гэж байсныг илрүүлжээ. Түүнд, цаа бугын эвэр дөрвөн ширхэг, аргаль хонины эвэр хоёр ширхэг, янгир ямааны эвэр нэг ширхэг, тас шувууны хөл хоёр ширхэг, саарал чонын дөрвөн ширхэг арьс, хүрэн баавгайн нойтон арьс, гавлын яс, соёо гурван ширхэг, савар дөрвөн ширхэг зэрэг ангийн түүхий эдийг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Түүнчлэн сүүлийн үед химийн хорт аюулт бодис болох мөнгөн усыг хууль бусаар хадгалах зөрчил хэрэг ихээр бүртгэгдэх болжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт алт, мөнгө, монет худалдан авах үйл ажиллагаа явуулдаг түрээсийн өрөөндөө иргэн О нь 175 грамм мөнгөн ус хадгалж байсныг, Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт алт худалдан авах хайлуулах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн Е, О нар нь химийн хорт аюултай бодис болох мөнгөн ус ашиглан алт угааж, хадгалж байсныг, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д нь Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор 24.2 килограмм химийн хорт аюултай бодис болох мөнгөн усыг хадгалж, худалдан борлуулах гэж байсныг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21