Хүүхдээ хэрхэн эерэгээр хүмүүжүүлэх вэ?

2019-05-30 581 0

“Хүүхдийн хүмүүжил” гэдэг үг биднийг үргэлж бодол болгож, эргэлзээ төрүүлж, барьц алдуулан сорьж, яагаад гэдэг асуултуудаар булж байдаг. Тэгвэл энэ асуултуудад мэргэжлийнхэн хариулт өгсөн нэгэн гарын авлага хэвлэгдэн гарчээ.

“Оддарьяа сан”-гаас санаачлан бэлтгэн гаргасан “Хүүхдээ эерэгээр хүмүүжүүлэх гарын авлага”-ын танилцуулах уулзалт 5-р сарын 29-нд “Интер ном”-д боллоо. Тус сангийн зөвлөх, Улсын 3-р Төв Эмнэлгийн сэтгэл засалч эмч, АУ-ны магистр Ч.Ганцэцэг АНУ-ын Жорж Вашингтоны Их Сургуулийн эмнэлэгт мэргэжил дээшлүүлэх хугацаандаа тус сангийн гадаад эмч мэргэжилтнүүдийг ахлан 0-8 настай хүүхдүүдийн өсөлт болон тархины хөгжлийг танилцуулах замаар насанд хүрэгчид, эцэг эхчүүдэд хүүхдээ хүмүүжүүлэх эерэг арга барилын дэмжлэг үзүүлэх энэхүү гарын авлагыг боловсруулсан ажээ.

“Энэхүү гарын авлагатай танилцсанаар томчууд маань хүлээцтэй, энэрэнгүй, бусдыг ойлгож хүндэлдэг хандлага зан төлөвийг эргэн тойрныхоо бага балчруудад үлгэрлэж, хичээл зүтгэл гаргавал бидний зорилго биелэх юм. Цаашид бид жишээ баримт, судалгаа дүгнэлтээр баяжуулж хичээл сургалтын цогц хөтөлбөр бэлтгэж хүргэхээр ажиллаж байна“ хэмээн “Оддарьяа сангийнхан нээлтийн үеэр онцлон хэлсэн юм.

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21