ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Хавдартай өндөр настай эрэгтэй хүн эмнэлэгт удаан хэвтсэн. Уушги нь сүүдэртэй байсан учир манай том эмнэлгүүд коронавирусийг илрүүлэх түргэвчилсэн оношилгоо хийдэг. Мөн уушгины бронхиттой иргэн мөн тус эмнэлэгт үйлчлүүлэхэд хурдавчилсан тестээр оношилгоо хийжээ. Энэ хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсан” гээд “хурдавчилсан оношлуурын хариу бол эцсийн хариу биш лабораторийн PCR шинжилгээгээр эцсийн хариу баталгаажна” хэмээн мэдээлж байсан юм.
УБ-Сонгдо эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэнээс коронавирусийн халдварын шинж илэрсэн бөгөөд түргэвчилсэн шинжилгээгээр вирус илэрсэн бол өнгөрсөн шөнө шинжилгээний хариу сөрөг гарсан талаар ЭМЯ-наас мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй