COVID-19: АНУ-д анхны вакциныг хүн дээр туршлаа

2020-04-15 404 0

 

Дэлхий даяар заналхийлж буй COVID-19 вирусээс урьдчилан сэргийлэх тарилгыг АНУ, ОХУ, БНХАУ зэрэг олон улс оронд боловсруулж байгаа талаарх мэдээлэл өмнө нь удаа дараа гарч байсан.

Олон орны эрдэмтэд вакцин гарган авч, шат дараатай туршилт хийхээр зэхэж байгаа энэ үед АНУ-д хүн дээр туршилт хийх ажлыг эхлүүлжээ.

The Telegraph сонины мэдээлснээр, SARS-CoV-2 вирусээс урьдчилан сэргийлэх тарилгыг өөрөө дээрээ туршихыг зөвшөөрсөн дэлхийн анхны хүн нь АНУ-ын иргэн Женнифер Халлер гэх эмэгтэй болсон байна.

Тэрбээр 44 настай бөгөөд Сиэтл хотод тусгаарлалтад байгаа гэнэ.

“Эхний өдөр би бага зэрэг халуурсан. Хоёр дахь өдөр гар маш хүчтэй өвдөж байлаа. Ингээд л цаашид ямар нэг зовуурь гараагүй, бүх зүйл хэвийн байна” хэмээн туршилтад орсон эмэгтэй өгүүлжээ.

Тэрбээр тарилгыг энгийн ханиаднаас сэргийлэх тарилгатай адилтгаад, цар тахлыг ялахад хувь нэмрээ оруулахын тулд вакцин турших ажилд оролцож байгаа хэмээн ярьсан байна.

Г.Бямбасүрэн

Холбоотой мэдээ

Шинэ эриний Хятадын Төвдийг удирдах бодлого болон ололт амжилтын тухай ном гарчээ

   Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 11-р сарын 10-нд Шинэ эриний Хятадын Төвдийг у

2023-11-15

Эммануэль Макрон, Ле Пен нар Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөнө

Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон хэт барууны үзэлт “Үндэсний Фронт” намын дарга М

2022-04-11

ГХЯ: Алга болсон монгол иргэнийг Алматы хотын цагдаагийн газарт саатуулжээ

Казахсан Улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь 2021 оны нэгдүгээр сарын

2022-01-11