Ерөнхий сайд амралтын газруудыг өнөөдрөөс цаашид саун, фитнесүүдийг шат дараатай нээх чиглэл өгчээ

2020-04-15 458 0

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж байна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх талаар чиглэл өгсөн байна.

Ингэснээр “Туул гол, Богд ууланд бөөгнөрөл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг өнөөдрөөс нээж байна.

Мөн саун, фитнесүүдийг ч ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, журам гаргаад шат дараатай нээх юм” гэж ЗХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.



Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор кинотеатр, үзвэр үйлчилгээний байгууллагууд, сүм, хийд, саун, фитнес төв, амралтын газрууд, жуулчны бааз, бүх шатны сургалтын байгууллага, цанын бааз, бүжиг, иогийн клуб, дэн буудлын үйл ажиллагааг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл зогсоож, хүнсний дэлгүүр, кафе, рестораны цагийн хуваарийг богиносгоод байгаа билээ.

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21