БНСУ-руу 4 дүгээр сарын 30-нд захиалгат нислэг үйлдэнэ

2020-04-21 287 0

 

БНСУ-руу 4 дүгээр сарын 17-ны өдөр захиалгат нислэг төлөвлөөд байсан ч бэлтгэл ажил хангахтай холбоотойгоор түр хугацаагаар хойшлуулаад байсан юм. Тэгвэл өчигдрийн Улсын Онцгой комиссын хуралдааны үеэр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ойрын хугацаанд БНСУ болон Европын чиглэл болох Герман улс руу нислэг үйлдэх хугацааг товлон бэлтгэл ажил хангах үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгсөн юм.
Улмаар 4 дүгээр сарын 30 нд БНСУ руу, 5 дугаар сарын 02-нд Герман улс руу захиалгат нислэг хийхээр төлөвлөөд байна. Хоёр нислэгээр нийт 500 орчим иргэд ирнэ. Бүртгэлийн тухайд дээрх хоёр улс дахь Элчин сайдын яамд шинээр иргэдийг бүртгэхгүй. Өмнө нь эх орондоо ирэх хүсэлт гарган бүртгүүлсэн иргэдээс хүндэтгэн үзэх шалтгаантай буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхэд, ахмад настан мөн 18 хүртэлх настай оюутнууд багтах бөгөөд Онцгой байдлын ерөнхий газар дээрх иргэдийн бүртгэл, мэдээлэлд хяналт тавьж ажиллана.
Мөн 48 цагийн дотор Ковид-19 халдварын шинжилгээ өгсөн, хариу нь сөрөг гарсан иргэдийг онгоцонд суулгах шаардлагыг тавина гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21