
Интермед эмнэлэгт хэвтсэн хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Тодруулбал, Интермед эмнэлэгт 2020 дөрөвдүгээр сарын 21-ний шөнө 01 цаг 50 минутад Яаралтай тусламжийн тасагт ирсэн амьсгалын хурц дутагдалтай, хоёр талын уушгины хүнд хэлбэрийн хатгалгаатай 69 настай эмэгтэй хүний коронавирус илрүүлээх шинжилгээ ХӨСҮТ дээр хийгдэж, сөрөг гарлаа.
Түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан тул үгүйсгэх зорилгоор ХӨСҮТ-д PCR шинжилгээ хийлгэсэн юм.
0 cэтгэгдэлтэй