Улаанбаатарт Төв цэвэрлэх байгууламж шинээр барих тусгайлсан зээлийн санхүүжилтийн баталгааг Монголын талд гардуулж өгчээ

2020-04-22 294 0

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр БНХАУ-ын ЭКСИМ банкны Хөнгөлөлттэй зээлийн газрын менежер Шю Жы, Та На болон “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж шинээр барих” төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын Төмөр замын 4 дүгээр товчоо ХХК-ийн Монгол дахь салбарын захирал Ван Хайтао нарыг ЭСЯ-нд хүлээн авч уулзав.

2019 онд БНХАУ-ын Засгийн газраас олгосон буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр 918 сая ам.долларын 27 төсөл хэрэгжсэн нь дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жилийн хугацаанд хамгийн олон төсөл хэрэгжсэн жил байсныг Элчин сайд Д.Ганхуяг онцлов. Энэ онд хятадын талаас олгосон хөнгөлөлттэй зээлээр 22 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор авсан арга хэмжээний улмаас барилгын бүтээн байгуулалт ажил эхлээгүй байгаа боловч хоёр орны хөнгөлөлттэй зээлийн асуудлыг хариуцаж буй байгууллагууд холбогдох гэрээ хэлцлийг хийж, бэлтгэлийг ханган ажиллаж байгаа талаар Хятадын ЭКСИМ банкны ажилтнууд танилцуулав.

Уулзалтын үеэр хятадын тал 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж шинээр барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсныг мэдэгдэж, төслийн санхүүжилтийн баталгааны бичгийг Монголын талд гардуулж өгөв.

“Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж шинээр барих” төслийн гэрээ, хэлэлцээрийн асуудал бүрэн шийдэгдэж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ

Мөн Төмөр замын 4 дүгээр товчоо ХХК-ийн Монгол дахь салбарын захирал Ван Хайтао уг төслийн Арилжааны нэмэлт гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж шинээр барих” төслийн гэрээ, хэлэлцээрийн асуудал бүрэн шийдэгдэж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болж байна.

Элчин сайд Д.Ганхуяг хоёр орны хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийг урагшлуулж, холбогдох гэрээ хэлцэл, санхүүжилтийг тасралтгүй хийж ирсэн ЭКСИМ банкны хамт олонд талархал илэрхийлэв. “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж шинээр барих” төсөл нь Монгол Улсын Засгийн газраас онцгой анхаарч буй төсөл бөгөөд уг төсөлд монголын талын олон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжийг оролцуулахад анхаарахыг хүсэлт болгов.

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21