Шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч М.Энхсайханыг цагдан хорилоо

2020-04-23 286 0


Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авч хянаад:
Гэм буруугийн шүүх хуралдааныг 2020-04-23-ны 08:30 цагт хийхээр товлон зарласан.
Өнөөдөр буюу 2020-04-23-ны өдөл эхэлсэн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч нэр бүхий гэрч, шинжээч нарыг шүүх хуралд оролцуулаар, шүүх хуралдааныг 2020-05-05-ны өдрийн 08:30 цаг хүртэл хойшлуулсан.
Прокуророос гаргасан саналыг шүүх хүлээн авч, шүүгдэгч М.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг дараагийн шүүх хуралдаан хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар

Холбоотой мэдээ

Г.Ууганбаяр: Зөв төлөвлөж, төсвийг оновчтой зарцуулах л ёстой

Нийтийн албан тушаал хашина гэж угтаа их өөр зүйл. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд орон нутг

2024-09-30

Б.Ану-Үжин: Барилгын стандартад анхаарч,төсөв мөнгөний зарцуулалтад хяналт тавина

МАН-ын хорооноос өнөөдөр /2024.09.26/ НИТХ-д  нэр дэвшиж буй 45 төлөөлөгчид нэр дэвшигчийн үнэмлэх г

2024-09-26

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Хүний эрхийн төлөө-Бид” зөвлөгөөн зохион байгууллаа

“ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ-БИД” Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл

2023-12-11