Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг бие дааж нэр дэвшинэ

2020-04-24 298 0

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээр болсноо зарлалаа. Учир нь АН-ын дарга С.Эрдэнэ 2016 онд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг удаа дараа ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр намынхаа гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хассан байна. Уг хугацаа нь дуусаагүй тул ийнхүү бие дааж нэр дэвшихээр болсон гэв. Тодруулбал, тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа “Намайг Ардчилсан намаас хассан, явсан гээд байхаар нь 2020.04.21-ний дотор намаас хассанаа нотолсон бичгээ өгнө үү гэсэн шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлсэн ч хариу ирүүлсэнгүй. Энэ нь С.Эрдэнэ жилийн өмнө “Н.Алтанхуягийг намын гишүүнчлэлээс 4 жилийн хугацаатай хассан” гэж хэвлэл мэдээллээр зарласан нь үнэн болохыг өөрөө дахин нотоллоо.

С.Эрдэнэ намайг АН-аас хассан тул УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр боллоо. Ардчилсан намаа үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас намын дарга болтлоо Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, түүхэн ялалтууд байгуулж, улс эх орондоо олон шинэчлэл, олон бүтээн байгуулалт хийсэн. Ардчиллаа хамгаалж, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө цаашдаа ч Та нартайгаа хамтдаа зүтгэнэ ээ” гэжээ.

Холбоотой мэдээ

“DRONECON-2025” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын аварга шалгаруулах

2025-01-17

ИМАРТ ДРАГОН салбарын нээлтийн урамшуулал зарлагдлаа

  Олон нийтийн дунд томоохон хүлээлт үүсгээд байсан Имарт Драгон салбар энэ Баасан гаригт

2024-12-20

ИМАРТ ДРАГОН салбарын нээлтийн урамшуулал зарлагдлаа

Олон нийтийн дунд томоохон хүлээлт үүсгээд байсан Имарт Драгон салбар энэ Баасан гаригт буюу 12-р са

2024-12-19