Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх ИРГЭДИЙН АНХААРАЛД

2020-04-28 312 0

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу:

  • Дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр бусад улсаас Сөүлээр дамжиж байгаа буюу транзитаар ирэх иргэдийг авч ирнэ,
  • Тавдугаар сарын 01-нд БНСУ-аас,
  • Тавдугаар сарын 02-нд Германы Франкфурт хотоос тусгай үүргийн нислэг хийн иргэдээ авч ирэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна.

  • Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг,
  • 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөг байна.

Дээрх төлбөрийг тус улсуудаас ирэхээр нэрс нь баталгаажсан иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.

Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй байхыг анхааруулж байна.

Төлбөрөө зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой.

Мөн тусгай нислэгээр ирэх иргэд тухайн улсдаа коронавируст халдварын шинжилгээг заавал өгсөн байх шаардлагатай гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21