Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийг баталлаа

2020-04-30 302 0

Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хууль

(1) хүн амын эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй арга хэмжээ авахыг Засгийн газарт зөвшөөрөх, ийм боломж олгохын зэрэгцээ (Ковид-19 цар тахалтай тэмцэх явцад хүн амын эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй тохиолдолд төсвийн нийт зардлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн зохицуулалт хийхийг ЗГ-т зөвшөөрсөн)

(2) хүний эрхийг дур зоргоор зөрчихөөс сэргийлэх үүднээс хүний эрхийн хязгаарлалтад тавих шаардлагыг тодорхой зааж;

(3) Ковидын үeд онцгойлон анхаарах тухай НҮБ, Эмнeсти интeрнэшнл, Human Rights Watch, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Монгол Улсын Хүний эрхийн форум зэрэг хүний эрхийн байгууллагын зөвлөмжийн нэлээдийг тусгажээ. Хүний эрхийн үүднээс шүүмжлэл дагуулсан заалтуудын зарим (9.14, 9.15, 12.3) нь хасагдаж батлагдав.

9.14-т “ … олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээ мэдээллийг таслан зогсоох зорилгоор цахим хуудас болон олон нийтийн сүлжээний хяналтыг түр хязгаарлах, тархалтыг бууруулах арга хэмжээг эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн нэн даруй авна” гэсэн байв.

9.15-т “ … зөрчил гаргасан цахим хуудас болон тухайн мэдээ, мэдээллийг өөрийн сүлжээнд хаах, шаардлагатай тохиолдолд мэдээллийг саадгүй гаргах үүрэг хүлээнэ” гэсэн байв.

Хүний эрхийг дур зоргоор зөрчихөөс сэргийлэх үүднээс хүний эрхийн хязгаарлалтад тавих шаардлагыг тодорхой заажээ.

Одоо энэ хуулийг зөв хэрэгжүүлэх, дагаж гарах журам болон арга хэмжээг уг хуулийн шаардлагад БҮРНЭЭ нийцүүлэх нь тун чухал. Ингэж чадвал Монгол Улс хүн амынхаа эрүүл мэндээ ч хамгаалах, хүний эрх гэсэн үнэт зүйлээ ч эрсдүүлэхгүй байхад дөхөм болно гэж хуульчид дүгнэж байна.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар энэ сарын 17-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал өнөөдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг төсөлд тусгажээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ.

Энэ хууль 2020.12.31 хүртэл үйлчилнэ. УИХ зургаан сар хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болохоор батлагдсан.

Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед дэмжигдээгүй зарим санал чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн тул саналын дугаарыг төслийн зүйл, заалттай уялдуулсан байна. Хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт энэ сарын 21-нд өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан тул Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг хууль санаачлагчид буцаасан болохыг санал, дүгнэлтэд дурджээ.

Ингээд зарчмын зөрүүтэй саналын долоон томъёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулав. Тодруулбал, төслийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтын “цар тахлын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээ, захиргаа болон төрийн тусгай албан” гэснийг “эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан” гэж тус тус өөрчлөхийг гишүүдийн 97.1 хувь нь дэмжив.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан “Энэ хууль 2020.12.31 хүртэл үйлчилнэ. УИХ зургаан сар хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болохоор батлагдсан. ДЭМБ-ийн шийдвэр, Засгийн газрын санал зэрэгт үндэслээд үүнээс өмнө уг хуулийг хүчингүй болгох бүрэн эрх УИХ-д бий. Нэг удаагийн хууль гаргах нь бодлогын шийдвэр байсан. Ковид-19 шиг өөр цар тахал гарч, бэлэн байдал зарласан нөхцөл үйлчлэх, бусад үед үйлчлэхгүй байх агуулгатай, байнгын хууль болгох нэмэлт, өөрчлөлтийг энэ түр хууль хүчингүй болохоос өмнө оруулах боломж УИХ-д бий. Аль ч тохиолдолд ийм тусгай дэглэм өөрөө тухайн онгцой нөхцөлд зайлшгүй шаардлагатай хугацаанд л үйлчилдэг байх ёстой. Уг зарчмыг энэ хууль баримталсан” гэжээ.

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаар Ч.Мэндсайхан томилогдлоо

Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анх

2024-10-16

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30