Архангай аймгийн АН-ынхан сонгуульд оролцохгүйгээ илэрхийллээ

2020-04-30 315 0

 

Архангай аймгийн таван сумын төлөөлөл нэгдэн, намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүллээ. Учир нь  тус аймгийн АН-ын дарга М.Батжаргалыг намаас хөөх шийдвэрийг С.Эрдэнэ гаргаад байгаа юм байна.  Түүний асуудлыг авч хэлэлцэх Үндсэн дүрмийн хорооны хуралдаан өчигдөр болсон ч шийдвэр нь алт эрт гарчихаад байгаа ажээ. Тиймээс тус аймгийн АН-ынхан эсэргүүцэлтэй хандаж байгаа бөгөөд М.Батжаргалыг  намаас албан ёсоор хөөвөл ээлжит сонгуульд  оролцохгүй буюу хамтарч ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ.

Тэдний хувьд аймгийн намын хорооны дарга М.Батжаргал нь намын дүрэм зөрчсөн үйлдэл гаргаагүй гэдгийг онцлоод  аймгийн АН-ын дэд дарга Эрдэмхишиг “АН-ыг шүүмжилж, дуугарч гарч ирсэн залуучуудыг толгой дараалан намаас хөөж, ял тулгаж байна. Үндсэн дүрмийн хороо анхан болон дунд шатныхаа эв нэгдлийг хангах ёстой байтал хагарал талцлыг үүсгэж байна. Үүнд Архангай аймгийн АН-ынхан харамсаж байгаа юм.  Хоёр хүн ахуйн чанартай гомдол гаргаад, түүнийг нь намын удирдлагууд авч хэлэлцээд урьдчилан шийдвэр гаргачихаад байгааг бид  захиалгатай гэж харж байгаа. Бид ямар ч байсан шаардлагаа хүргүүллээ. Хэрвээ намын удирдлагууд хүлээж авахгүй бол бид цаашдаа тэмцэх болно” гэлээ.  М.Батжаргалыг ийнхүү хөөхөөр болсон нь   Архангай аймагт нэр дэвшин өрсөлдөх гэж байгаа хоёр хүний гомдолтой холбоотой аж. Тодруулбал,  “Нэр дэвшигчдийн байршуулсан мөнгөнөөс зөвшөөрөлгүйгээр  сумдад принтер, нөөтбүүк авч өгсөн, ҮБХ-ны гишүүн Мөнхсайхан гэх залууг УИХ-д нэр дэвшүүлж өгөх саналыг намын гишүүдээс гаргасныг М.Батжаргал санаачилсан” гэх үндэслэлээр  АН-ын удирдлагуудад гомдол гаргасан аж.  Хэдийгээр түүний зөв, бурууг шүүх Үндсэн дүрмийн хорооны хуралдаан өчигдөр болсон ч шийдвэр нь аль эрт гарсан гэдгийг тэрбээр мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, түүний хувьд АН-аас хөөгдөх дараагийн хүн болжээ. Тэр бүү хэл, түүний тэргүүлдэг аймгийн намын  хорооны даргыг орлон гүйцэтгэгчийн нэрийг хүртэл тодруулчихаад байгаа аж. АН-ын удирдлагууд ийнхүү асуудалд ул суурьгүй хандаж, захиалгатай мэт ажиллагаа явуулж байгаад Архангай аймгийн зарим сумын төлөөлөл шүүмжлэлтэй хандаж байгаа аж.

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21