Элчин сайдад нэр нь яригдаж байсан С.Эрдэнийн гарын хүн Ц.Өнөрзаяа гэгч тусгай үүргийн онгоцоор ирэх гэнэ

2020-04-30 302 0
АН-ын дарга С.Эрдэнэ тусгай үүргийн нислэгээр  гаднын  улс орнуудаас Монгол иргэдээ авчрахийг буруушааж мэдээлэл хийж байсан нь саяхан. Тэрээр “коронавирусийг гаднаас импортлон оруулж ирж байна” гэж байв.

Тэгвэл маргааш СӨҮЛ-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр түүний ойр дотнын гарын хүн гэгддэг Ц.Өнөрзаяа гэгч ирэхээр суудлаа баталгаажуулжээ.

Ц.Өнөрзаяа нь БНСУ-д суух Элчин сайдад яригдаж байсан нэгэн. Тэрээр одоо БНСУ-ын Күүкминийн Их Сургуульд багшилдаг,  мөн тус улсын нэгэн хууль зүйн фермд зөвлөгөө өгдөг тэр улсдаа байр суурь, учраа олсон нэгэн.

Уг нь тусгай үүргийн нислэгээр тухайн улс оронд хүнд байдалд орсон, эмчилгээ хийлгэх гэж очоод гацсан, жирэмсэн, өндөр наста,  бага насны хүүхэд гээд хүндэтгэх шалтгаантай иргэдийг эхний ээлжинд авчирч байгаа.

Солонгоос ирсэн тусгай үүргийн өмнөх нислэгүүдээр өндөр настан багтаж чадсангүй гэх гомдол их гарсан.

Энэ мэт шалтгаантай хүмүүстэй зэрэгцэж суудал булаацалдах хэрэг юу байв. Саяхан, өөрийн фэйсбүүкээр гадаадад байгаа “Монголчууд аа аваач ээ”  гэж олныг уриалан, хөөргөөд байсны цаад учир ийм байжээ.

Гэтэл сайхан сэтгэлтэй нэг залуу  хорт хавдар нь хүндэрсэн охинд  өөрийн суудлаа сайн дураараа өгсөн байх жишээний.

Б.Ялалт

Холбоотой мэдээ

Имарт дэлгүүр “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

Скай Хайпермаркет ХХК буюу Имарт хайпермаркет нь "Цалинтай ээж" хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Тодр

2024-08-22

Цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулна

Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалах яамны сайдын 2017

2024-01-04