О.Баасанхүү гишүүн АН-ыг бүлэгтэй болгох уу?

2019-06-11 446 0

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлд нэгдэж, АН-ыг УИХ-д албан ёсны бүлэгтэй болгохоор явна гэдгээ өнөөдөр мэдэгдэв. Улмаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад нэгдэх хүсэлтээ хүргүүлсэн юм. Түүний АН-ын зөвлөлд нэгдэх болсон гол шалтгаан нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх гэж байгаа энэ чухал цаг үед АН-ыг бүлэгтэй болгож, хүчтэй сөрөг хүчин байхын төлөө гэсэн юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би МАХН-ын гишүүний хувьд намаасаа гарахгүйгээр, намынхаа зүгээс АН-ын бүлгийг хүчтэй сөрөг хүчин болгоход нь нэгдье гэж байгаа юм. УИХ-д Үндсэн хуулийг өргөн барьсан байгаа. Суудалгүй намуудын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлсэн байна. Тухайн хүсэлтэд үндэстний зөвшилцөх зөвөлл байгуулъя гэсэн байгаа. Сөрөг хүчин яах аргагүй сул байгаа учраас намууд Ерөнхийлөгчид хандаж байна гэж ойлгож байна. Мөн 2016 онд иргэд МАН-д 65 суудал буюу Үндсэн хуулийг өөрчлөх эрхийг өгсөн. АН-д есөн гишүүн буюу бүлэг байгуулах эрх, МАХН-ыг нэг суудалтай буюу Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг өгсөн юм. Харамсалтай нь сонгогчдоо улстөрчид сонсохгүй байна. Тиймээс би МАХН-ын гишүүдээсээ асуугаад ямар ч байсан бүлэг байх бололцоотой сөрөг хүчин байгаа учраас нэгдэж, нэгдсэн байр суурьтай болсон дээр байх гэж шийдсэн” гэсэн юм.

Тэгэхээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү ямартай ч намынхантайгаа ярилцаж байгаад энэхүү шийдвэрийг гаргажээ.

Харин АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат Бидний хувьд нэг зүйл анхаарал татаж байгаа. О.Баасанхүү хувь гишүүнийхээ хувьд хүсэлт тавьж байна уу, эсвэл намаа төлөөлж хүсэлт тавьж байна уу гэдэг нь ойлгомжгүй байгаа. Хувь хүнийхээ хувьд тавьж байвал энэ хувь хүний асуудал” гэсэн юм.

Тэгэхээр түүний ярианаас АН-ынхны хувьд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн гаргасан хүсэлт намаа төлөөлж байна уу, хувь хүнийхээ хувьд нэгдэж байна уу гэдэг нь ихээхэн чухал бололтой. Ямартай ч албан ёсоор хүсэлт нь ирсэний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хүлээн авах эсэхээ шийднэ гэж байсан. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү хүсэлтээ өчигдөр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад хүргүүлсэнээр АН-ынхан дотооддоо ярилцаж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хүлээн авах уу, эс хүлээн авах уу гэдэг шийдвэрээ гаргах үлдээд байна.

Сануулахад, УИХ-ын тухай хуульд бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс нэр нь албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно гэж заажээ.

26 дугаар зүйл. Улсын Их Хурал дахь нам /эвсэл/-ын бүлэг

  • 26.1. Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг /цаашид “бүлэг” гэх/ байгуулж болно.
  • 26.2. Бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс нэр нь албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно.
  • 26.3. Сонгуульд эвсэл байгуулж оролцсон намууд Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан бол эвслийн нэг бүлэг байгуулна.
  • 26.4. Улсын Их Хуралд 8-аас дээш суудал авсан нам татан буугдсан, эвсэл тарсан бол бүлгийг татан буугдсанд тооцох ба түүний бүрэлдэхүүнд байсан гишүүд дахин бүлэг байгуулахыг хориглоно.
  • 26.5.Нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад бичгээр өргөн мэдүүлэх бөгөөд ийнхүү өргөн мэдүүлснээр бүлэг эрх, үүргээ хэрэгжүүлнэ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь 2016 оны УИХ-ын сонгуульд Орхон аймагт МАХН-аас нэр дэвшиж, сонгогдсон юм.

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханыг томилуулах саналыг гаргажээ

Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анх

2024-10-18

Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаар Ч.Мэндсайхан томилогдлоо

Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анх

2024-10-16