“Миний аав, ээжийн ажил- миний бахархал” гар зургийн уралдаан зарлагдлаа

2020-05-07 322 0

 

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбооноос жил бүрийн 5-р сарын 15-ны “Дэлхийн гэр бүлийн өдөрлөг”-ийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жил COVID-19 цар тахалтай холбогдуулан станцын ажилчдын хүүхдүүдийг гэрээсээ Аав, Ээжийнхээ ажлын онцлог харуулсан “МИНИЙ ААВ, ЭЭЖИЙН АЖИЛ-МИНИЙ БАХАРХАЛ” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулахаар болсон байна. Энэхүү гар зургийн уралдаанаар аав ээжийнхээ ажлын байрны онцлог, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, ажилчдын гэр бүлийнхэнд станцыг таниулахад зорилготой юм байна. Уралдаан 4-6, 7-9, 10-12 гэсэн гурван насны ангилалаар явагдах бөгөөд энэ сарын 11-15-ны өдрүүдэд бүтээлээ хүлээн авах юм.

Уралдаанд бүтээлээ ирүүлэхдээ:

–          Сонгосон сэдвийн агуулгад нийцсэн байх

–          Гар зургийг А4 хэмжээтэй цаасан дээр бүх төрлийн будаг харандааг ашиглан зурна

–          Зөвхөн өөрийн уран сэтгэмжээр зурна

–          Уралдаанд оролцож байгаа хүүхэд эцэг эхийн овог нэр, ажилладаг харьяалал бүх танилцуулгыг дэлгэрэнгүй ирүүлэх юм байна.

Уралдаанд оролцож байгаа бүх бүтээлийг Монголын Залуучуудын Холбооны пэйж хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэх аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг

90078877, 99042532 утсаар авах юм байна.

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21