ОХУ-д оршин сууж буй монгол иргэдэд зөвлөмж хүргүүллээ

2020-05-11 421 0

 

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальков тушаал гаргаж энэ оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар яамныхаа харьяа их, дээд сургуулиудын сургалт, эрдэм шинжилгээний бүхий л үйл ажиллагааг зайн хэлбэрээр үргэлжлүүлэх, улирлын болон төгсөлтийн шалгалтуудыг онлайн горимоор авахаар шийдвэрлэжээ. Харин бусад яам, газрын харьяаны сургуулиудад эдгээр зохицуулалтыг хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна.

Их, дээд сургуулиудын сургалтын үйл ажиллагаа зайн хэлбэрээр үргэлжилж, улмаар улирлын болон төгсөлтийн шалгалтууд онлайн горимоор явагдах болсонтой холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам оюутан залуучууд Та бүхэнд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

ҮҮНД,

– Уг тушаалыг үндэслэн гаргах сургуулийнхаа албан ёсны шийдвэртэй сайтар танилцаж, сургалтын алба, холбогдох багш, ажилтнуудаас нарийвчилсан удирдамж, зөвлөмж авах,

– Мөн тушаалаар суралцагчдыг оюутны дотуур байраас бусад сургуулийн барилга байгууламжид нэвтрэхийг хориглож байгаа тул сургалтын хөтөлбөрөө дүүргэж байгаа буюу хэлний бэлтгэл, сургууль төгсөгчид сургуультайгаа хэрхэн тооцоо хийх, бичиг баримтаа хэрхэн бүрдүүлж өгөх, түүнчлэн хувийн хэрэг, сертификат (бэлтгэл анги төгсөгчид), дипломоо хэрхэн гардан авах асуудлыг сургуультайгаа нухацтай тохирох,

– Монгол Улсын Онцгой комиссоос ОХУ-д суралцаж буй оюутнуудыг эх оронд нь татан авах хуваарь, тов гармагц сургуульдаа мэдэгдэж, явах бэлтгэлээ сайтар хангах,

– Оршин сууж буй хот, суралцаж байгаа сургуулийнхаа захиргаанаас тогтоосон дэглэмийг ОХУ-д байх хугацаандаа чанд мөрдөж, эрүүл мэнд, аюулгүй байдалдаа онцгойлон анхаарахыг тус тус зөвлөж байна.

Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам

Холбоотой мэдээ

Шинэ эриний Хятадын Төвдийг удирдах бодлого болон ололт амжилтын тухай ном гарчээ

   Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 11-р сарын 10-нд Шинэ эриний Хятадын Төвдийг у

2023-11-15

Эммануэль Макрон, Ле Пен нар Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөнө

Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон хэт барууны үзэлт “Үндэсний Фронт” намын дарга М

2022-04-11

ГХЯ: Алга болсон монгол иргэнийг Алматы хотын цагдаагийн газарт саатуулжээ

Казахсан Улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь 2021 оны нэгдүгээр сарын

2022-01-11