Турк улсаас 179 иргэн эх орондоо ирлээ

2020-05-14 280 0

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул  хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өчигдөр тус улсыг зорьсон бол өнөөдөр 09.20 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 179 иргэн эх орондоо ирж байна. Үүнээс өндөр настан, асран хамгаалагчтай 7, эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай 44, жирэмсэн, асран хамгаалагчтай 7, бага насны хүүхэдтэй гэр бүл 43, оюутан, сурагч 35, ар гэрийн гачигдал, визний зөрчилтэй зэрэг бусад шалтгаантай 43 хүн байна.

Эдгээр иргэдийг “Багабаян” амралтын газар, “Тоёоко Инн” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21