“Фантастик продакшн”-ы залуус “Зура” шоуны шагналын 8 сая төгрөгийг УОК-т хандивлалаа

2020-05-18 491 0

“Фантастик продакшн” дэлгэцийн 14 дэх уран бүтээл болох “Зура” уран сайхны киногоо өчигдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгожээ. Түүнчлэн тэд “Зура” нэртэй хөгжөөнт шоу нэвтрүүлгийг бүтээж, ялагчид 8 сая төгрөг амласан юм. Харин өнөөдөр “Зура” шоу нэвтрүүлгийн шагналын 8 сая төгрөгийг Улсын онцгой комисст гардуулан өгөв. Энэ үеэр жүжигчин Ж.Алтаншагай “Анх удаа УОК-т орж үзэж байна. Бүхний түрүүнд зогсож ард иргэдээ хамгаалдаг алба хаагчдад талархал илэрхийлье” хэмээгээд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэв. “Зура” уран сайхны киноны нээлтийг кино театруудад хийхээр төлөвлөсөн байсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан онлайнаар нээжээ.

БИЧЛЭГ:

Холбоотой мэдээ

С.Удвал ахайтны дүрийг мөнхөлсөн уран бүтээл

Монгол Улсын Төр нийгмийн зүтгэлтэн Сономын Удвал мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Монголын Эм

2022-02-27

“Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд: Улаанбаатарыг “Дэлхийн номын нийслэл” болгохоор зорьж байна

29 дэх удаагийн номын баяр “Илүү их уншъя” уриатайгаар гурван өдөр үргэлжилж, өнөөдөр хаалтаа хийж б

2021-06-13