“Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-т 43.2 км авто зам тавихаар төлөвлөжээ

2020-05-19 283 0

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлнэ. Энэ удаагийн хуралдаанаар “Монгол наадам цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дэмжих, Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, “Орлогод нийцсэн орон сууцны төсөл” хэрэгжүүлэхээр сонгогдсон Нийслэлийн ИТХ-ын эзэмшил бүхий газрын эрхийг шилжүүлэх, “Налайх олон улсын ачаа тээврийн парк байгуулах” тухай болон нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах зэрэг есөн асуудал хэлэлцэнэ.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан  10.00 цагт эхэлнэ

“Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг одоогийн байдал болон хэтийн төлөвийн судалгаанд тулгуурлан хийжээ. Түүнчлэн үндэсний уламжлалт нүүдэлчин ахуйн соёл, ёс заншил, эрийн гурван наадмыг сурталчлах, орчин үеийн спортыг хөгжүүлэх, Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын ая тухтай амарч чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдүүлэх, Монгол орон, Улаанбаатар хотод аялал жуулчлалыг хөгжүүлэх бололцоог хангахад анхаарсан байна.

Хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотголд 43.2 км авто зам, 59.8 км дугуйн зам тавьж, ногоон байгууламж, тохижилт бүхий 50-90 метр урт явган замыг 137.5 га талбайд байгуулахаар тусгажээ. Мөн 43.5 га талбайд 14,880 автомашины зогсоол байгуулахаар төлөвлөсөн аж.

Газрын төлбөрийн орлогын төлөвлөгөө 136 хувийн биелэлттэй байна

Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг өнгөрсөн онд Нийслэлийн ИТХ-ын 29/33 дугаар тогтоолоор баталсан. Тус төлөвлөгөөнд нийтдээ 740 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагдсан байдаг. Энэ сарын байдлаар төлөвлөгөөний биелэлт 55.4 хувьтай үргэлжилж байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнгөрсөн хугацаанд гурван удаа цахим дуудлага худалдаа зохион байгуулж 12 байршлын 5.5 га газар худалдан, нийслэлийн төсөвт 259 сая төгрөгийг төвлөрүүлжээ.

Мөн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын өнгө төрхийг сайжруулах, нийтээрээ ашиглах зориулалт бүхий газруудын байршлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулан, шинээр 38 байршлын 130.0 га талбайг нийтийн эдэлбэр газарт бүртгэсэн байна. Энэ онд газрын төлбөрөөс 80.9 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ сарын 15-ны өдрийн байдлаар газрын төлбөрийн орлогын төлөвлөгөө 136.2 хувийн биелэлттэй байгаа юм.

Эдгээр мэдээллийн дэлгэрэнгүйг маргааш Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаас хүлээн авна уу. Хуралдааныг фэйсбүүк дэх Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудсаар шууд дамжуулах болно.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21