Корона вирусын эсрэг ” Нэгдмэл, хамтын тэмцэл ” үр дүнд хүрнэ

2020-05-19 518 0

“Бид хамтдаа Корона вирусын эсрэг хүн төрөлхтний өмнө тулгарч буй олон бэрхшээлийг даван туулах болно”

Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR) нь Энэтхэгийн хөгжмийн зохиолчид, хөгжимчид, дуучдын “United we Fight” хэмээх гайхалтай хөгжмийн бүтээлийг  толилуулж байна.

Хөгжмийн зохиолч Жо Алварес, дууг Уша Утуп, Салим Мерчант, Шефали Алварес Рашид, Бенни Дайал, Сонам Калра, Чандан Бала Кальян, Жо Алварес, Саломе, Самира, хөгжимийг Табби, Пандит Рави Чари, Пандит Ракеш Чаурасиа, Устад тус тус тогложээ.

Файсал Куреши, энэ дуу нь Энэтхэгийн сонгодог хөгжмийн тэмдэглэл, цохилтод англи үгсийг нэхэх, Vasudhaiva Kutumbakam буюу дэлхий бол нэг гэр бүл-ийн мөн чанарыг түгээн дэлгэрүүлэх явдал юм  Энэхүү дуу нь  итгэл найдвар, баяр баясгалан, уян хатан байдал, тэмцлийн сэтгэлийг агуулсан бөгөөд COVID 19-тэй хийх хамтын тэмцэлийн цөм тулгуур юм.

Энэхүү вирус нь хүн төрөлхтөнд бие махбодын болон нийгмийн бүх давхарга, каст, ангилал, өнгө, шашин шүтлэг, итгэл үнэмшлийн системийг хамарч, хүн төрөлхтөнд асар их нөлөө үзүүлж байна. Түүнчлэн бидний хамтын энэ тэмцэл, тууштай тусламж, туслалцаа үзүүлэх, мэдлэг хуваалцах, бие биетэйгээ хамтран ажиллах, зохицуулалт хийж Корона вирусын эсрэг тэмцэлд нэгдмэл байх нь үр дүнд хүрч чадна гэдгийг хөгжмийн аялгуугаар олон түмэнд хүргэхийг зорьжээ.

Энэхүү уран бүтээл нь биднийг хамгаалахын тулд амь насаа эрсдэлд оруулсан дэлхийн бүх эрэлхэг COVID дайчдад гүнээ талархаж буйн илэрхийлэл юм. Соёлын өвийг төлөөлж, соёлын өвийг эрч хүчтэй, амьд байлгахад хувь нэмрээ оруулдаг бүх уран бүтээлчдийн, жүжигчдийн хүндэтгэл юм. Энэ хүнд хэцүү цаг үед хөршүүд, танихгүй хүмүүс, эргэн тойрныхоо хүмүүст чимээгүйхэн тусалж буй олон тооны хүмүүсийг хүндэтгэж, байна. Бид хамтдаа Корона вирусын эсрэг хүн төрөлхтний өмнө тулгарч буй олон бэрхшээлийг даван туулах болно.

Энэ дуу нь дэлхийн бусад орнуудад зориулан Энэтхэгийн Гадаад Хэргийн яам-ны захиалгаар бүтэв. Энэтхэгийн Соёлын Харилцааны зөвлөл нь олон улсын ойлголцлыг бий болгох, Энэтхэг болон бусад улс орнуудын соёлын харилцааг хөгжүүлэх, Энэтхэгийн гадаадад зөөлөн хүчийг бий болгох үүрэг бүхий Энэтхэгийн Гадаад Хэргийн яам-ны бие даасан байгууллага юм.

Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөл
Нью-Дели
2020 оны 5-р сарын 12

Холбоотой мэдээ

Шинэ эриний Хятадын Төвдийг удирдах бодлого болон ололт амжилтын тухай ном гарчээ

   Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 11-р сарын 10-нд Шинэ эриний Хятадын Төвдийг у

2023-11-15

Эммануэль Макрон, Ле Пен нар Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөнө

Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон хэт барууны үзэлт “Үндэсний Фронт” намын дарга М

2022-04-11

ГХЯ: Алга болсон монгол иргэнийг Алматы хотын цагдаагийн газарт саатуулжээ

Казахсан Улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь 2021 оны нэгдүгээр сарын

2022-01-11