ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДАД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО

2020-05-21 330 0

Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан финтек компаниудад төлбөрийн үйлчилгээний зөвшөөрлийн гэрчилгээг гардууллаа. Тухайлбал, төлбөрийн картын процессорын зөвшөөрлийг ККТТ ХХК-д, цахим мөнгө гаргах зөвшөөрлийг Супер Ап Хэтэвч ХХК болон Ард Кредит ББСБ ХК-д олгосон.

 

Зөвшөөрлийг гардуулах арга хэмжээнд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, Хяналт зохицуулалтын хэлтсийн захирал Ц.Алдармаа, ККТТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэмөнх, Супер Ап Хэтэвч ХХК-ийн толгой компани Лэндмн ББСБ ХК-ийн гүйцэтгэх захирал О.Болдбаатар, Ард Кредит ББСБ ХК -ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн нар оролцов. Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван “Зөвшөөрөл авч байгаа финтек компаниуд нь хэрэглэгчийн эрх ашигт нийцсэн төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлж, нууцлал аюулгүй байдлыг хангаж түргэн шуурхай, найдвартай ажиллана гэж найдаж байна, хууль тогтоомжийг баримталж ажиллаарай” гэж хэллээ.

Холбоотой мэдээ

СХТТШ-ЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

БНСУ-аас 2024 онд Монгол ажилтан сонгон шалгаруулж авах цахим бүртгэлийн үйл ажиллагааг 2024 оны 02

2024-02-29

Иргэн та 1800-0724 дугаарт хандаж зөвлөгөө аваарай

Иргэн та Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын дуудлагын нэгдсэн төв 1800-0724 утсанд хандаж өөрт т

2024-02-29

Метроны үнэ 1000 төгрөг байх тооцоо гарчээ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлч

2024-02-29