Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталжээ.
Тогтоолд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал дахь агаарын замын хилийн боомтыг 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс “Чингис хаан” олон улсын нисэх буудалд шилжүүлж, хилийн хяналтын байгууллагууд хяналт, шалгалт явуулахад шаардагдах зардлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсөн байна.
Өнгөрсөн онд Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх буудлыг “Чингис хаан” ОУ-ын нисэх буудал хэмээн нэрлэхээр тогтсон юм.
0 cэтгэгдэлтэй