Коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмж

2020-05-25 536 0

Гараа савандаж сайтар угаах нь коронавируст халдвар болон олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ. Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэх, бусадтай гар барих, биед нь хүрэх зэрэг нь халдварт өртөх эрсдэлийг үүсгэдэг. Гарын ариун цэврийг сахиснаар олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ. Тиймээс гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.

  • Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэхгүй, нухахгүй байх
  • Халуун, бүлээн шингэн ихээр уух
  • Өглөө, оройд сод, давс, сармис, царвангийн уусмалын аль нэгээр хамар, хоолойг зайлах
  • Түүхий ус уухгүй байх
  • Олон хүн цугларсан газраар явахгүй байх
  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  • Амны хаалт хэрэглэх
  • Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх
  • Нус цэрээ ил задгай хаяхгүй байх
  • Гадуур явахдаа бээлий өмсөх
  • Бухимдахгүй тайван байх

Гараа хэзээ угаах вэ?

• Гаднаас орж ирээд • Хоол хийхийн өмнө • Хоол идэхийн өмнө • Хүүхдээ хооллох, хөхүүлэхийн өмнө • Хүүхдээ хуурайлсны дараа • Бие зассаны дараа • Амьтанд хүрсний дараа • Нусаа нийсний дараа • Амны хаалт зүүхийн өмнө, тайлсны дараа • Бохирдох бүрт

Гараа хэрхэн угаах вэ?

• Гараа усаар норгож, савандах • Сайтар үрж хөөсрүүлээд гарын алга, ар тал, хурууны салаа, хумсны завсар зэргийг сайтар үрэх • Усаар сайтар зайлах • Цэвэр алчуур, эсвэл хатаагчаар хатаах • Өрх гэрийн гишүүд тус тусдаа гар нүүрийн алчууртай байх

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21