ОХУ-аас ирсэн иргэдээс СЭЖИГТЭЙ 21 ХҮНИЙГ ХӨСҮТ рүү шилжүүлнэ

2020-05-28 59 0
  Энэ сарын 26-нд ОХУ-аас 170 иргэнээ татан авсан ба өчигдөр тусгаарлах байрууд руу шилжүүлжээ. Мөн өчигдөр буюу  27-нд боомтуудаар 600 орчим иргэн, оюутнуудыг татан авсан ба тэдний 230 иргэнийг тээвэрлэх үйл ажиллагааг яг одоо зохион байгуулж байна. Гал тэрэг өртөө рүү орж ирж байна. 230 иргэнээс 21 сэжигтэйг тусад нь тээвэрлэн ирж байгаа ба тэднийг хамгийн түрүүнд галт тэргээс буулган ХӨСҮТ рүү шилжүүлнэ. Түүний дараа үлдсэн зорчигчдыг галт тэргэнд суусан дарааллаар нь эхэлж буулгах юм. Нийт зорчигчдын биеийн байдалд тандалт хийж сэжигтэй тохиолдлуудыг тусад нь зөөвөрлөн ирж байна.
Галт тэрэг 08:05 цагт өртөөн дээр ирлээ.
Татан авах ажиллагаа нь нарийн дэс дараалалтай, стандартын дагуу хэрэгждэг. Улсын мэргэжлийн байгууллагын ажилтнууд татан авах энэхүү үйл ажиллагааны үеэр бүгд өөр өөрийн чиг үүргийн дагуу, хоорондоо нягт холбоотойгоор ажилладаг гэв.
Өчигдөр буюу энэ сарын 27-ны өдөр ОХУ-аас  Алтанбулаг, Сүхбаатар боомтоор татан авсан 230 оюутан, иргэдийг Улаанбаатарт хүртэл галт тэргээр тээвэрлэж, ХӨСҮТ болон тусгаарлах байрууд руу автобусаар хүргэх ажлыг УОК, МХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг мэргэжлийн албад яг одоо зохион байгуулж байна.
Эх сурвалж: МХЕГ

Холбоотой мэдээ

Имарт дэлгүүр “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

Скай Хайпермаркет ХХК буюу Имарт хайпермаркет нь "Цалинтай ээж" хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Тодр

2024-08-22

Цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулна

Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалах яамны сайдын 2017

2024-01-04