Манай улс царх тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, зохих арга хэмжээнүүдийг аваад буй. Тиймдээ ч дотооддоо халдвар аваагүй цорын ганц улс болсон.
Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 148 тохиолдол бүртгэгдсэнээс 32 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Эмч, эмнэлгийн салбарын ажилтнууд маань өдөр бүр халдвартай бүсэд ханцуй шамлан ажиллаж байна.
Тэдний төлөөлөл болох эмч Б.Гансайхан, Г.Хоролгарав, сувилагч н.Баасандулам, үйлчлэгч н.Туяа, ариутгагч н.Тэшигжүгдэр нар 13 өвчтөнг эдгээж, эмнэлгээс гаргасан талаар ХӨСҮТ ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг цахим хуудсаараа дамжуулж талархал илэрхийлжээ.
0 cэтгэгдэлтэй