Ирэх долоо хоног буюу зургаадугаар сарын 1, 5-ны өдөр бүх нийтээр амарна. Өөрөөр хэлбэл ирэх долоо хоногийн даваа, баасан гарагт бүх нийтээр амрахаар таарч байгаа юм.
Зургаадугаар сарын 1-нд Хүүхдийн баяр, зургаадугаар сарын 5-нд Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож буй.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд дээрх хоёр өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр хэмээн заасан байна.
УГ ХУУЛИЙН:
3.1.1.“нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ.
4.1.6. Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.
4.1.10. Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15. /Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./ хэмээн заажээ.
0 cэтгэгдэлтэй