Жаран бичил уурхайчин мэргэжил эзэмшинэ

2019-09-06 876 0

Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбооны нэг томоохон зорилго нь  бичил уурхайчдаа өөр ажлын байранд шилжүүлж,  уул уурхайн бус орлого олдог болгоход чиглэдэг юм. Энэ зорилгынхоо хүрээнд бичил уурхай эрхлэгчдээ мэргэжил олгох сургалтад хамруулж ирсэн билээ.

Өнгөрсөн онд Заамар сумын Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтын ажиллагааныхаа хүрээнд 15 хүнийг ойжуулагч, нөхөн сэргээлтийн мэргэжилтнээр сургаж төгсгөсөн бол энэ жил мөн тодорхой  тооны бичил уурхайчныг тус МСҮТөвд сургана.

Түүнчлэн энэ жил мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн “Чухал амжилт төв”-тэй хамтран 60 бичил уурхайчныг хүнд машин механизмын оператор, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, үсчин, гоо сайханч,  цэцэрлэгийн туслах багш зэрэг мэргэжлүүдээр сургахаар төлөвлөөд байна. Энэхүү сургалтын эхлэл болж Хүнд машин механизмийн болон ХАБЭА-н ангиуд өнөөдөр эхэллээ. Дээрх хоёр мэргэжлээр нийт 36 хүн суралцаж мэргэжлийн үнэмлэх авах бөгөөд бичил уурхайгаас өөр ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болно.

Энэхүү сургалтыг олон улсын Трафигура сангаас Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбоотой хамтран ажиллах гэрээнийхээ хүрээнд санхүүжүүлж байгаа юм. Сургалтын нээлтийн үеэр тус сангийн ажилтан Дамиен Ризэт, Дээвэр холбооны Гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, Орон нутаг хариуцсан зөвлөх Н.Нарантөгс нар хүрэлцэн ирж сургалтын явцтай танилцан, бичил уурхайчдад амжилт хүслээ.

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21