Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэд, сонгогчидтой уулзлаа

2020-06-07 243 0

Гадаадад гурван жил амьдарч, энэ онд эх орондоо ирэхэд Улаанбаатар хот утаагүй, түгжрэл багатай байсанд маш их баярласан тухайгаа  Сүхбаатар дүүргийн нэгэн залуу сонгогч ярилаа. Тэрбээр Монголд болж буй үйл явдлын талаар цахим орчноос тодорхой мэдээлэл авдаг байсан ч ирээд нүдээрээ хараад үнэхээр бахархах сэтгэл төрсөн, гэр хорооллын гудамжид хүртэл авто зам тавьчихна гэж төсөөлөөгүй гэлээ.

Энэ яриа Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх тэргүүтэй нэр дэвшигчид Сүхбаатар дүүргийн иргэд, сонгогчидтой уулзсан уулзалтын үеэр өрнөсөн юм.

МАН-ын дарга У.Хүрэлсүх өнгөрсөн дөрвөн жилд үүргээ ухамсарлаж, хариуцлагатай ажиллан шударга нийгмийг цогцлооход гар бие оролцож, хувь нэмрээ оруулсан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, улстөр судлаач Ц.Мөнхцэцэг нарт итгэл хүлээлгэж, УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүрэгт илгээсэн юм.  Сүхбаатар дүүргийнхэн 2016-2020 оны ажилласан Засгийн газар, парламентад онц дүн тавьж, цаашид эхлүүлснээ дуусгаж, ард түмэн, эх орныхоо төлөө тууштай ажиллахыг сануулж, амжилт хүслээ.

Улаанбаатарын хотын гэр хорооллын айл өрхийн дийлэнх нь эзэмшлийн газартаа буюу хашаа байшиндаа тав тухтай амьдрах хүсэлтэй байдаг тул өнгөрсөн жилүүдэд  дэд бүтцийг нь шийдэхэд анхаарал хандуулахын зэрэгцээ дүүрэг бүрт  “Манай хороо-Миний гудамж” аян өрнүүлж, 2018 онд төр, засаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 15.1 тэрбум, 2019 онд 14.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр тохижилт, бүтээн байгуулалт хийжээ.

Энэ удаад МАН мөрийн хөтөлбөртөө хотын хөгжил дүүргээс гэсэн зорилтыг дэвшүүлж, нийслэлийн есөн дүүрэгт хийж хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойлсон байна. Тухайлбал, ирэх дөрвөн жилд Сүхбаатар дүүргийг хөгжүүлэхээр дараах зорилтуудыг тавьжээ.

  • Дүүргийн нийтийн номын сан барьж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дуусаагүй барилгуудыг ашиглалтад оруулж, шаардлагатай хороодод шинээр байгуулна.
  • Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, чийрэгжүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Иргэд оршин суугаа байр, хотхон, гудамжиндаа тохижилт хийх санаачилгыг дэмжиж, санхүүжилт олгож, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор мод, бут, сөөг тариалах ажлыг санаачлан хийх нөхөрлөлийн хэлбэрийг дэмжиж, ургуулсан тоо, хэмжээгээр урамшуулал олгох систем бий болгоно.
  • 1970-аад оноос өмнө баригдсан  угсармал орон сууцны дулаан, эрчим хүчний алдагдлыг бууруулах зорилгоор орон сууцны дулаалга хийж, нийтийн эзэмшлийн зам талбайн ус зайлуулах шугам хоолойн ашиглалтыг сайжруулна.
  • Хог хаягдлыг ангилан ялгаж хэвшүүлэх, хаягдал түүхий эдийн шил, төмөр гэх мэт биет сав баглаа боодлыг худалдааны цэгүүдэд хүлээн авч үйлчилдэг олон улсын туршлагыг хэрэгжүүлнэ.

Холбоотой мэдээ

Цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулна

Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалах яамны сайдын 2017

2024-01-04

С.Баярмаа: Нутгаа өнгөтэй, өөдтэй авч явахыг хүсэж ажилладаг болохоос газрыг нь зарах бодол надад байхгүй

Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга С.Баярмааг “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа. Түүнийг

2023-12-25