Х.Булгантуяа: Баянзүрх дүүрэгт ахмадуудын соёл, амралтын цогцолбор барина

2020-06-08 261 0

 

Улсын Их Хурлын сонгуулийн 23 дугаар тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Сангийн Дэд сайд Х.Булгантуяа иргэд сонгогчидтойгоо уулзсаар байна. Улсын онцгой комиссоос гаргасан журмын дагуу цөөн хүмүүстэй уулзаж, харин өглөө эртлэн автобусны буудлаар явж иргэдэд нэрийн хуудсаа тарааж байгаа юм.

Өнөөдөр тэрбээр 19 дүгээр хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзаж, дүүрэгт хийх ажил, өөрчлөх томхоохн асуудлын талаар мэдээлэл өгсөн юм. МАН-ын мөрийн хөтөлбөрт Баянзүрх дүүргийг чиглэсэн таван томоохон асуудлыг тусгажээ. Хорооны эгэл жирийн иргэдээс эхлээд доод, дунд, дээд шатны бүх хүмүүсийн оролцоотой эдгээр асуудлыг гаргаж ирсэн учраас хүлээлтэд нийцсэн өөрчлөлт болно гэдгийг Дэд сайд Х.Булгантуяа онцолсон юм.

Дэд сайдын тухайд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүн. Тиймдээ ч сайжруулсан түлшний үйлдвэр барих санхүүжилтэд гарц эрэлхийлж, төсвийг нь шийдсэнээр Монгол Улс анх удаа утааны асуудлаа 50 хувиар бууруулж чадсан гэдгийг дуулгав. Цаашдаа ч гэр хорооллын яндангийн тоог бууруулахын тулд орон сууцжуулах бодлогыг баримталж ажиллана гэлээ. Ахмадууд нь өөрийн барьсан байшиндаа, хашаандаа дэд бүтцээ шийдүүлэн халуун, хүйтэн усаа хананаасаа авдаг болох, харин залуус нь нийгмийн даатгалын шимтгэлээ барьцаалан 30 хувиа тооцуулж, орон сууцанд ордог болгохоор ажиллана хэмээсэн нь олон хүний хүлээлтэд нийцсэн мөрийн хөтөлбөр болж чадсаныг нотолж байлаа.

Баянзүрх дүүрэгт ирэх дөрвөн жилд Ахмадуудад зориулсан соёл, амралтын цогцолбор төв, харин залууст зориулсан Соёл, спортын хүрээлэнгээс гадна орчин үеийн техник бүхий 300 ортой эмнэлэг байгуулахаар мөрийн хөтөлбөрт тусгажээ. Ахмадуудын тэтгэврийг үе шаттай нэмэх, 150 мянган ажлын байр нэмэх, зээлийн хүүг бууруулах, сургууль цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, ипотекийн зээлийн хүүг 4-6 хувь болгох зэрэг томоохон ажлууд МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсаныг Нэр дэвшигч Х.Булгантуяа иргэдэд танилцууллаа. 19 дүгээр хорооны иргэд ажлын байрны хүрэлцээ хангамж, өрх толгойлсон эцэг, эхчүүдийг ажлын байраар дэмжих, мөн дахин төлөвлөлтийг яаралтай хийх зэрэг тулгамдсан олон асуудлаар санал хүсэлт хэлж, энэ чиглэлд ямар ажил хийхийг нь тодрууллаа.

МАН-ынхан өнгөрсөн дөрвөн жилд эрх барих хугацаандаа МСҮТ-ийн суралцагчдыг нэмэгдүүлэх үүднээс тэтгэмжийн мөнгийг нь нэмэгдүүлж, мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд анхаарч иржээ. Энэ бодлого ч ирэх дөрвөн жилд дахин хэрэгжих аж. Үүнээс гадна өрх толгойлсон эцэг, эхчүүдийн халамжийн мөнгийг үе шаттай нэмэгдүүлэх, залуусыг ажлын байртай болгох талаар тухайлсан мөрийн хөтөлбөр боловсруулсныг иргэдэд дуулгав. 19 дүгээр хороо газарзүйн байршлын хувьд дүүргийнхээ газар нутгийн яг дунд нь оршдог. Тиймдээ ч Амгалангийн дулааны цахилгаан станцид түшиглэн орон сууцжуулах хөтөлбөрийг нэн яаралтай эхлүүлэх, Э.Бат-Үүлийн үед дөрвөн га газраа чөлөөлөөд хохирч үлдсэн иргэдийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх зэрэг олон ажлыг үе шаттай хийнэ гэдгээ дуулгав. Уулзалтын дараа нэр дэвшигч Х.Булгантуяа мөн л иргэдтэй уулзахаар автобусны буудал, гэр хорооллын гудамжуудаар явж тулгамдсан асуудлыг нь сонсож байна.

Нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяагийн сонгуулийн штаб

Холбоотой мэдээ

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Хүний эрхийн төлөө-Бид” зөвлөгөөн зохион байгууллаа

“ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ-БИД” Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл

2023-12-11

Эммануэль Макрон, Ле Пен нар Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөнө

Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон хэт барууны үзэлт “Үндэсний Фронт” намын дарга М

2022-04-11

Г.Амартүвшин УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэнэ гэлээ

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин УИХ-ын гишүүнээс түдгэлзэхээ мэдэгдлээ. Өөрийн цахим хаягаараа "Ганиба

2022-04-10