Энэтхэг рүү үйлдэх тусгай нислэгээр Лаост гацсан 13 иргэнийг авчирна

2020-06-09 292 0
Улсын Онцгой Комисс Энэтхэг улс руу тусгай захиалгат нислэг үйлдэх шийдвэр гаргасны дагуу үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани уг нислэгийг энэ сарын 12-нд Boeing 767-300 хөлгөөр хийхээр болжээ.

Тус нислэг замдаа Лаос улсын нийслэл Вьентьянд саатан 13 иргэнийг, мөн Энэтхэгийн Гоа-аас 235-240 иргэнийг авчрах юм байна. Гоа-д мөн өдрийн 15.25 цагт бууж 17.25 цагт хөөрөх, Улаанбаатарт 13-ны 07.10 цагт очихоор төлөвлөж байгаа аж.

Тусгай захиалгат нислэгээр Карнатака мужид хийдэд суралцдаг, эх орондоо буцах хүсэлт илэрхийлсэн лам нар, бусад хүмүүсийг авчирна.

Эх сурвалж: Энэтхэг дэхь Монгол Улсын Элчин сайдын яам

Холбоотой мэдээ

Хуврагууд 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий өвс тэжээлийг хандивлалаа

Монголын Бурхан шашны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба

2024-02-25

СУРВАЛЖИЛГА: “Амар байна уу”-д хүний хэрэгцээт бараа цөм бүрэн цуглажээ

Нийслэлийн ЗДТГ-аас Жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжих, хэрэглэгчдийг харин үндэсний үйлдвэрлэ

2024-02-02