Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 284 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтсэнээс 3 нь хүүхэд байна. Харин орон нутагт 2 хүний амь нас хохирчээ.
Хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-6
- Мөргөлдөх хэлбэрээр-2
- Онхолдох хэлбэрээр-2
- Унадаг дугуйтай мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
- 2020.06.12-ны 22:20 цагийн орчим Төв аймгийн Сүмбэр сумын 1-р багийн нутаг дэвсгэр /сумын төв/-д шороон замд Toyota Prius маркийн Ш жолоочтой автомашин явган зорчигч 35 настай, эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон
- 2020.06.14-ний 21:00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй амь нас нь хохирсон хэргүүдийг шалгаж байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 2 зөрчил бүртгэгдсэн байна.
Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 208 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.
Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 4.4 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 35.2 хувиар тус тус буурч, бүртгэгдсэн зам тээврийн осол 1.4 хувиар, ослын улмаас нас барсан хүн 50 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн хорооллын дотор замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээр тогтоосон 20 км/цаг хурдыг хэтрүүлэхгүй байх, явган хүний гарц гарамтай авто замын хэсгүүдэд явган зорчигч нарт зам тавьж өгөх, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, бага насны хүүхдийг заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Эх сурвалж: ТЦА
0 cэтгэгдэлтэй